Хичээлийн хэлбэр: Лекц
Хичээлийн зорилго: Тухайн хичээлийн судлах зүйл, агуулгын талаар товч мэдээлэх, инженерийн зураг зүй, дүрслэх геометр уул уурхайн инженерт ямар ач холбогдолтой болох тухай тайлбарлах, ярилцах.
Уул уурхайн зураг нь нь уурхайн объект болох ашигт малтмалын хэвтэш агуулагч чулуулаг, уулын малталт, газрын доорх ба ил барилга байгууламж зэргийн тусгай тэмдэглэгээ, дүрэмийн дагуу гүйцэтгэсэн зураг бөгөөд өөртөө уул уурхайн үйлдвэрлэлийн төсөл зохиох, байгуулах ба ашиглах үед шаардлагатай мэдээллийг агуулсан байдаг.
Уул уурхайн зураг зориулалт, тусгагдсан объект, проекцлолын арга, масщтаб ба бусад онцлогуудаасаа шалтгаалан олон төрөлтэй байдаг. Уул уурхайн инженер өөрийн практик ажилдаа ил ба далд уурхайн уулын ажлын төлөвлөгөө, орд ба уулын малталтуудын зүсэлт, огтлол уурхайн барилга байгууламж бусад тоног төхөөрөмжийн зургийг хэрэглэдэг. Эдгээрээс гадна уулын ажлын байдал, хөгжлийн динамик, малталтуудын хоорондын ба малталт уулын цулын харилцан холбоог харуулсан төрөл бүрийн графикийг ашигладаг. Нүдэнд ил харагдахгүй хийсвэр зүйлийг тусгасан зураг график баримт бичигт том зай эзэлдэг. Жишээлбэл буурь зураг дээр ашигт малтмалын чанарын үзүүлэлтийн изо шугам, хоосон чулуулагын давхаргын чадал ба хэвтэшийн чадалын харьцааны изо шугам, ашигт малтмалын кондицийн нөөцийн хүрээ, ямар нэгэн технологийн үзүүлэлтийн өөрчлөлтийн график, шугаман эсвэл торон график гэх мэт. Уул уурхайн зураг бусад төрлийн зурагнуудаас нилээд ялгаатай (тухайлбал машин үйлдвэрлэлийн зурагаас):
1. Уул уурхайн зурагт дүрслэгдэх объект нь ихэнхдээ бүрдсэн зүй тогтол нь тодорхойгүй төвөгтэй хэлбэртэй байдаг. Зурагийг гүйцэтгэсэн анхдагч мэдээлэл нь дискрет чанартай, хайгуулын өрөмдлөгөөр гаргаж авсан байдаг. Иймээс зураг дээрх дүрслэл нь ямар нэг хэмжээгээр магадлалын шинж чанартай, бодит байдалтай харьцуулхад нилээд хялбаршуулсан байдаг тул эдгээр зургийг ашиглахдаа тооцох шаардлагатай.
1. Уул уурхайн зурагт дүрслэгдэх объект нь ихэнхдээ бүрдсэн зүй тогтол нь тодорхойгүй төвөгтэй хэлбэртэй байдаг. Зурагийг гүйцэтгэсэн анхдагч мэдээлэл нь дискрет чанартай, хайгуулын өрөмдлөгөөр гаргаж авсан байдаг. Иймээс зураг дээрх дүрслэл нь ямар нэг хэмжээгээр магадлалын шинж чанартай, бодит байдалтай харьцуулхад нилээд хялбаршуулсан байдаг тул эдгээр зургийг ашиглахдаа тооцох шаардлагатай.
2. Уулын ажил цаг хугацаа орон зайн туршид хөгжисний үр дүнд өөрийн хэлбэр, хэмжээ ба огторгуй дах байрлалаа өөрчилдөг. Иймээс уул уурхайн зураг нь динамик объектүүдийн дүрслэл болох тул нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой байх ёстой.
3. Уул уурхайн зурагийн үндсэн объект болох уулын малталтууд нь физик бодит биет биш харин уулын чулуулгын цул дах хоосон орон зай юм. Үүнтэй холбоотойгоор уулын малталтуудын зурагийг тусгай дүрэм зарчимийн дагуу гүйцэтгэдэг.
4. Уулын инженерийн зурагийн суурь үндэс нь комплекс ортогональ проекцоос гадна тоон тэмдэгт проекцийн арга юм. Иймээс ихэнх уул уурхайн зурагт гол харагдах байдал нь буурь зураг юм.
5. Дүрслэлийн объект нь нилээд сунасан, тэдгээрийн ихэнх хэсэг нь газрын хэвлийд орших тул тэдгээрийг бодит дүрсээр харах боломжгүй. Үүнтэй холбоотойгоор объектүүдийн хэлбэр ба орон зайн байршлыг төсөөлөхийн тулд дүрс зургийг хэрэглэх нь онцгой чухал. Аксонометрээс гадна бусад техникийн зурагт ашиглагдадгүй аффин проекц ба вектор харгалзаа хэрэглэгддэг.Зориулалтаас нь хамааруулан уул уурхайн зургийг хэд хэд хуваадаг.
No comments:
Post a Comment