Thursday, February 7, 2013

Pre-Operation Inspection of mining dump truck/Уурхайн өөрөө буулгагчийн ажил эхлэхийн өмнөх үзлэг


Уул уурхайн техникийн ажил эхлэхийн өмнөх үзлэгийг зөв гүйцэтгэх нь их хэмжээний хохирол, аваар ослоос урьдчилан сэргийлдэг. Ялангуяа шинэ операторуудад энэ бичлэг маш чухал шүү. Ойлгоход хялбар, англи хэлний мэдлэгт тань тус болох зорилгоор хадмал орчуулгыг цуг оруулсан. Хадмал орчуулгыг СС товчлуурыг (youtube видео цонхны доор байгаа) дарж улаан (caption on- Mongolian) болгож гаргаарай.

Sunday, July 1, 2012

Inspecting highwalls / Өндөр хажууг хянах



Монголд уурхайн хажуу, овоолгын тогтворжилтын асуудалтай уурхай олон болжээ. Ойлгоход хялбар, англи хэлний мэдлэгт тань тус болох зорилгоор хадмал орчуулгыг цуг оруулсан. Хадмал орчуулгыг СС товчлуурыг (youtube видео цонхны доор байгаа) дарж улаан (caption on- Mongolian) болгож гаргаарай.

-                    Overhang right there. Right  here. Probably take a look at that later.
-                    In some, really appreciate taking the time have to gave me company’s highwall examination procedures. Why we begin that exam at the top?
-                    Саравч яг тэнд байна. Яг энд. Үүнийг дараа нь харъяа.
-                    Компанийн өндөр хажуугийн хяналт шалгалтын зааварчилгааг надад өгч байгааг өндрөөр үнэлж байна. Бид нар яагаад энэ шалгалтыг дээрээс нь эхэлж байгаа юм бэ?

Monday, March 26, 2012

Solution mining / Шингэнээр ашигт малтмал олборлох арга


Surface Techniques of Solution Mining
Most categories of solution mining represent alternatives to mechanical extraction of ores. For example, dredging is simply mechanical excavation of ore. For example, dredging is simply mechanical excavation from the bottom of river or other body of water.
Шингэнээр олборлох ил арга
Шингэнээр ашигт малтмал олборлох ихэнх төрлүүд нь хүдэр олборлох механик аргыг оролдог. Жишээ нь драг нь гол эсвэл устай орчин доорх механик ухах ажиллагаа байдаг.

Wednesday, March 21, 2012

Maintenance and repair / Үйлчилгээ ба засвар

.
There are no definite line of division between maintenance and repair. It is usual to say that maintenance includes items such as cleaning, inspection, adjustment, routine replacements, and hard face or other build – up welding, while repair consists of fixing or replacing worn or broken parts.

Техникийн үйлчилгээ ба засварын хооронд тодорхой ялгаа байдаггүй. Ерөнхийдөө техникийн үйлчилгээ гэдэгт цэвэрлэгээ, хяналт шалгалт, тохируулга, ээлжит солилт, хатуу бүрхүүл ба бусад бэхлэлт – гагнуур ордог. Харин засвар гэдэгт муудсан эсвэл эвдэрсэн эд ангийг засварлах эсвэл солихыг багтаадаг.

Saturday, March 17, 2012

Extraction, Loading and Hauling Operations / Ухах, ачих, тээвэрлэх процесс


Common systems used in modern mining operations to extract, load, and haul waste and ore are:
-         Dragline systems
-         Bucket – wheel excavator systems
-         Loader and hauler systems
-         Other systems: Bottom – dump coal hauler, trolley – assist mining trucks, wheel tractor scraper, and in pit crushing and conveying system

Орчин үеийн уул уурхайн хүдэр болон хөрсийг ухах, ачих, тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа түгээмэл системүүд нь:
-         Драглайны систем
-         Олон утгуурт экскаваторын систем
-         Ачигч ба тээвэрлэгчийн систем
-         Бусад системүүд: Доод буулгалттай нүүрс тээвэрлэгч, уурхайн троллейвоз, дугйт скрэйпер, уурхай доторх бутлуур ба конвейрийн тээвэр.

Wednesday, March 14, 2012

Surface mining operation units: Drilling and Blasting / Ил уурхайн процессууд: Өрөмдлөг, тэсэлгээ

 
Drilling
The term drilling is used for smaller diameter holes, with a few exceptions such as shaft drilling and raise drilling, where larger excavations are created by special machines including cluster drilling.
The majority of blasthole drilling is performed by two primary methods: Percussive drilling and Rotary drilling.

Өрөмдлөг
Булцуут өрмийн машин зэргийг багтаасан тусгай зориулалтын машинуудаар нэвтэрдэг гол ам болон гезенк өрөмдөхөөс бусад  жижиг диаметртэй цооног гаргахыг өрөмдлөг гэдэг нэр томъёогоор тодорхойлдог.
Тэсэлгээний цооногийн ихэнх өрөмдлөг үндсэн хоёр аргаар гүйцэтгэгддэг:
цохилтот өрөмдлөг, эргэлтэт өрөмдлөг.

Sunday, March 11, 2012

Elements of Open-Pit Mining – Ил уурхайн элементүүд


Benches
Benches are possibly the most distinguishing feature of an open pit. Benches can be divided in into working benches and inactive benches. Working benches are in the process of being excavated, whereas inactive benches are the remnants of working benches left in place to maintain pit slope stability.
Догол
Догол нь ил уурхайн хамгийн онцлог  шинж тэмдэг юм. Догол нь ажлын ба ажлын бус догол гэж хуваагддаг. Ажлын догол нь ухаж ачигдаж байдаг бол ажлын бус догол нь уурхайн хажуугийн тогтворжилтыг хангах зорилгоор үлдээсэн ажлын доголыг үлдээц билээ.