Saturday, March 17, 2012

Extraction, Loading and Hauling Operations / Ухах, ачих, тээвэрлэх процесс


Common systems used in modern mining operations to extract, load, and haul waste and ore are:
-         Dragline systems
-         Bucket – wheel excavator systems
-         Loader and hauler systems
-         Other systems: Bottom – dump coal hauler, trolley – assist mining trucks, wheel tractor scraper, and in pit crushing and conveying system

Орчин үеийн уул уурхайн хүдэр болон хөрсийг ухах, ачих, тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа түгээмэл системүүд нь:
-         Драглайны систем
-         Олон утгуурт экскаваторын систем
-         Ачигч ба тээвэрлэгчийн систем
-         Бусад системүүд: Доод буулгалттай нүүрс тээвэрлэгч, уурхайн троллейвоз, дугйт скрэйпер, уурхай доторх бутлуур ба конвейрийн тээвэр.


Dragline operating methods
Standard dragline method is simple side casting, used when the dragline has the required reach to move the overburden to its final place. Variations of simple side casting are common.
The amount of material moved by a dragline is determined by the following basic parameters:
-         Bucket capacity: How much material is pit in the bucket
-         Cycle time: how fast the bucket is cycled
-         Operating hours: how many hours per year dragline is kept digging






Bucket – wheel Excavator systems
The bucket – wheel excavator (BWE) is one of the grand machines of the mining industry and traces its origins to drawings by Leonardo da Vincy. Three major type of BME exist in mining operations:
1.     Systems that direct – feed into a shiftable conveyor system that connects to a series of other conveyors and a discharge system.
2.     System with long discharge booms that direct – place material into the spoil.
3.     Compact systems, generally two crawler machines.

Loader and Hauler systems
Loaders and truck haulers excel in flexibility. They can work in constrained or irregular geology and terrain, and can be added incrementally, both of which makes them virtually only choice for use in very deep pit mines. Selecting the best loading – tool size to hauler size involves analyzing the number of passes required to load a truck and number of trucks needed to match the shovel. The primary goal is to optimize total loading and haulage cost. Maximum production is determined by the loading tool not the hauler. However, pit production costs are most significantly influenced by the hauler.
A number of haulage options are available for mining, all of them with unique characteristics that can be optimal for a particular mine site and haul distance.

In - Pit Crushing and Conveying System.
A relatively recent and increasingly popular entry into large surface mining systems is the in – pit crushing and conveying system (IPCC). This system uses crusher/sizer to process material from cyclic loader to a size suitable for conveyor transport, extending the application of around - the – pit conveyor systems to include consolidated waste and overburden.

Драглайны ажиллагаа
Драглайны стандарт ажиллагааны арга нь энгийн хажуугийн шидэлт бөгөөд драглайн хөрсийг шаардагдах эцсийн байршилд нь  хүргэж чадаж байгаа тохиолдолд хэрэглэгддэг. Энгийн хажуугийн шидэлтийн төрөл бүрийн хувилбарууд түгээмэл байдаг.
Драглайны шилжүүлэх материалын хэмжээ дараах үндсэн параметрүүдээр тодорхойлогдоно:
-          Утгуурын багтаамж: Хичнээн хэмжээний материал утгуурт нь багтах
-         Мөчлөгийн хугацаа: Утгуурын мөчлөг гүйцэтгэх хурд
-         Ашиглагдах хугацаа: Драглайн жилд хэдэн цаг ухалт гүйцэтгэх
Олон утгуурт экскаватор
Олон утгуурт экскаватор (ОУЭ) нь уул уурхайн үйлдвэрлэлийн агуу машинуудын нэг бөгөөд эх үүсэл нь Леонардо да Винчигийн зурагнуудаас авсан байдаг. ОУЭ – ийн гурван төрөл уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагддаг:
1.     Өөр бусад конвейр болон буулгагч системийн цувралтай холбоотой хөдөлгөөнт конвейруудын системыг шууд тэжээгч систем.
2.     Материалыг шууд овоолгод байршуулдаг урт гүүр бүхий систем.
3.     Ерөнхийдөө хоёр гинжит машинаас бүрдэх цогц систем.
Ачигч ба тээвэрлэчийн систем
Ачигч ба тээвэрлэгч нь залж өөрчлөхөд хялбар байдлаараа тэргүүлдэг. Тэд давчуу эсвэл нийлмэл геологийн ба гадаргуугийн тогтоцтой нөхцөлд ажиллах чадавартай, өсгөн нэмэгдүүлэх боломжтой байдаг хоёр шинж чанар нь маш гүн уурхайд үнэндээ боломжит цорын ганц сонголт болдог.  Ачих төхөөрөмжийн хэмжээг тээвэрлэгчийн хэмжээнд хамгийн оновчтойгоор тохируулан сонгохын тулд өөрөө буулгагчийг ачихад шаардагдах утгалтын тоо болон экскаваторт тохирох өөрөө буулгагчийн тоо зэргийг шинжилдэг. Гол зорилго нь нийт ачих ба тээвэрлэх зардлыг оновчлох явдал юм. Хамгийн их бүтээл тээвэрлэгчээс бус ачигчаас шалтгаалдаг. Гэвч уурхайн үйлдвэрлэлийн зардалд тээвэр гол нөлөө үзүүлдэг. Тээврийн олон тооны хувилбарууд байж болох бөгөөд тэдгээрийн өвөрмөц шинж чанар нь тухайн уурхай ба тээврийн зайд оновчтой байж болно.

Уурхайн бутлалт ба конвейрын систем
Уурхайн бутлалт ба конвейрын систем нь харьцангуй сүүлийн үеийнх ба томоохон уул уурхайн системд орох нь түгээмэл болж байна. Энэ систем нь мөчлөгт ажиллагаатай ачигчаас ирэх материалыг конвейрын тээвэрт тохиромжтой хэмжээтэй болгохын тулд бутлуур/ангилагч ашигладаг бөгөөд уурхайг тойрсон конверын системыг өргөтгөж хоосон хөрс ба хучаас чулуулгийг ч хамруулдаг.



1.    Crawler
а) = crawler tractor гусеничный трактор
б) = crawler track гусеничный ход
2.    incremental


прил.увеличивающийся постепенно, действующий по нарастающей, со стабильным подъёмом

No comments:

Post a Comment