Хичээлийн код: EDM101,.Кредит: 3, Нэр: Дүрслэх геометр
Долоо хоногт хичээллэх цаг: 4
Хичээлийн зорилго:Уул уурхайн мэргэжлийн дээд боловсролд инженер техникийн олон улсын хэл зураг төслийн мэдлэг,чадвар, дадал нь суурь болдог учраас түүний хэлний зүй гэгдэх дүрслэх геометрийн хичээлээр дүрслэлийн онол, арга зүйг эзэмшүүлэх орон зайн төсөөллийг хөгжүүлэх.
Оюутанд олгох мэдлэг:Уул уурхайн инженерийн зураг зүйн дүрслэлийн үндсэн арга болох тоон тэмдэгт проекцийн аргаар байршил, хэмжээний бодлогыг график аргаар бодох, топографи гадаргууг ил далд байгууламжийн хамт зурж дүрслэх
Чадвар:Мэргэжлийн зургийг уншиж, зурж төсөөллөх.
Дадал:Үйл ажилгаандаа зураглал хийж ашигладаг болох.
Сурах бичиг: 1. Ц.Дагвадорж, Ш.Цэвээндорж. ”Инженерийн дүрслэх геометр-2.” УБ. ТИС. Хэвлэх үйлдвэр. 1998.2. Под редакцией Г.Г.Ломоносова. ”Горно-инженерная графика. ”М.Недра. 1976. 3. Г.Г.Ломоносов.”Инженерная графика”. М.Недра. 1984.4. James. H. Earle. “Engineering design graphics”. Pearson. 2004
Нэмэлт материал: 1.Б.М.Ребрик, Н.В.Ситроткий. ”Инженерно-геологическая графика”. М. 1991 2.Ш.Цэвээндорж, Ц.Батболд. ”Газар шорооны ажлын хязгаар тогтоох”. УБ. 1999. Гарын авлага. 3.”Геологийн тогтоц, уурхайн малталтын дүрс зургийг байгуулах аргууд”. УБ. 1997. гарын авлага. 4. Ш.Цэвээндорж, Д.Алтансүх. ”Дүрслэх геометр (EDM 101), уул уурхайн зураг зүйн (EDM 201) хичээлээр оюутны бие даан хийх график ажлууд”. УБ. 2001. Гарын авлага.
Багшийн 70 оноо: - ирц, идэвхи 10 оноо.-үндсэн мэдлэг шалгах явцын сорил 2 удаа (тус бүр 10 оноо) 20 оноо. -бие даалтын ажил 40 оноо.
Оюутны анхааралд: 1.Мэдлэг шалгах явцын сорилд тогтоосон хугацаанд оролцох.2.График ажлыг хугацаандаа хийсэн эсэх, графикийн соёл, стандартыг хэрэглэсэн байдал, хамгаалалтын үр дүн зэргийг харгалзан үнэлнэ.3.Бие даалтын ажлыг багшийн цагийн хуваарийн дагуу ирж зөвөлгөө авах.4.Сурах бичиг, нэмэлт материалыг бие даан судлах, улирлын шалгалтыг тестээр өгөх.
Бие даалтын ажлын төлөвлөгөө.
- Геометр байгуулалт. ФорматА4. Хэвийлт,ил уурхайн олборлолтын замын чиглэл (трасс)-ийн муруйнууд (серпантин, лемискат г.м)-ыг төсөллөхөд хэрэглэх байгуулалтын геометр үндэслэл, зураг зүйн стандартын суурь мэдлэг олгож чадвар, дадал тогтоох. 12 оноо.
- Инженер-геологийн практикийн маркшейдерийн бодлогууд. Формат А4. Газрын гадаргуу дахь тодорхой тэмдэгт цэгээс малталт, ашигт малтмалын адар, улны хавтгайн болон солбисон 2 малталтыг холбох ойр зайнууд. 10 оноо.
- Топографи гадаргууд ашигт малтмалын үеийн илрэлийн шугам, түвшиний малталтыг төсөллөх. 18 оноо.
Лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө
- Уул уурхайн зураг зүйн судлах зүйл. Агуулга ач холбогдол. Дүрслэх геометрийн хөгжлийн товч түүх.
- Тоон тэмдэгт проекц. Цэг, шулууныг дүрслэх.
- Шулууны харилцан байршил. Хавтгайн проекц.
- Хавтгай дахь цэг,шулуун. Хавтгайн харилцан байршил.
- Харилцан перпендикуляр хавтгай ба шулуун.
- Проекц хувиргах аргууд.
- Инженер – геологи, уул уурхайн практик дахь маркшейдерийн зарим бодлогууд.
- Байгуулалтын аргачилалууд
- Гадаргуу. Талст гадаргуу. Түүнийг тоон тэмдэгт проекцод байгуулах.
- Муруй шугам, төрөл, онцлог цэгүүд. Муруй гадаргуу.
- Топографи гадаргууг дүрслэх. Топографи гадаргуу дахь гол шугамууд.
- Топографи гадаргуугийн дүрс зураг байгуулах аргууд. Аксонометр болон Аффин проекц.
- Топографи гадаргуутай харьцангуй хийгдэх математик үйлдлүүд.
- Муруй тэгш, хэвгий замын ухах хэсгийн хязгаарыг тогтоох.
- Топографи гадаргууд талбай засаад хийх газар шорооны ажил.
- Проекцлолын тухай ойлголт. Үндсэн шинжүүд. (ЗБББНС – ийн стандартууд.)
- Шулуун хэрчимийн урт, уналын өнцгийг тодорхойлох. Шулууны унал, буурь хэрчим ба хуваарь гаргах.
- Хавтгайн гол шулуун, уналын өнцөг, буурь хэрчим.
- Хавтгай шулууны харилцан байршил.
- Байршил тодорхойлох бодлогууд
- Эргүүлэх арга
- Хэмжээний бодлогууд. (зай тодор хойлох)
- Өнцөг тодорхойлох бодлогууд
- Талст гадаргууг хавтгайгаар огтлох. Шулуунтай огтлолцох цэгийг тодорхойлох. Талст гадаргуугийн харилцан огтлолцол.
- Зарим гадаргууг тоон тэмдэгт проекцод өгч дүрслэх.
- Проекцлогч болон ерөнхий байршилтай хавтгайгаар огтлох.
- Аксонометр болон аффин проекцоор дүрс зураг байгуулах
- Газар шорооны ажил. Замын далангийн овоолго, ухалтын хязгаар тогтоох.
- Муруй тэгш, хэвгий замын овоолох хэсгийн хязгаарыг тогтоох.
- Босоо зүсэлт байгуулах.
No comments:
Post a Comment