Friday, February 10, 2012

The Rock Types and Cycles / Чулуулгийн төрөл ба эргэлтийн мөчлөг



The Rock cycles
A rock is naturally formed, consolidated material usually composed of grains of one or more minerals.
Earth changes because of its internal and external heat engines. Earth has a highly varied and ever – changing surface. And minerals and rocks change as well.
A useful aid in visualizing these changing relationships is the rock cycle shown in Figure 1
Чулуулгийн мөчлөг
Чулуулаг нь нэг эсвэл хэд хэдэн эрдсээс бүрдэх байгалийн гаралтай нэгдмэл материал юм. Дэлхий дотоод болон гадаад дулааны хүчний нөлөөгөөр өөрчлөлтөд орж байдаг. Дэлхийн гадаргуу харилцан адилгүй байнга хувиралд орж байдаг гадаргуутай.
 Эрдэс чулуулгууд мөн хувирч өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлтүүдийн харилцан хамаарлыг төсөөлөхөд Зураг 1-т харуулсан чулуулгийн эргэлтийн мөчлөг тусална.
The three major rock types – igneous, metamorphic, and sedimentary – are shown.

Magma is molten rock. Igneous rocks form when magma solidifies. If the magma brought to the surface by volcanic eruption, it may solidify into an extrusive igneous rock. Magma also may solidify very slowly beneath the surface. The resulting intrusive igneous rock may be exposed later after uplift and erosion remove the overlying rock. The igneous rock, being out of equilibrium, may then undergo weathering and erosion, and debris produced is transported and ultimately deposited (usually in sea floor) as sediment. If the unconsolidated sediment becomes lithified (cemented or otherwise consolidated into a rock), it becomes sedimentary rock. As the rock is buried by additional layers of sediment and sedimentary rock, heat and pressure increase. Tectonic forces may also increase the temperature and pressure. If the temperature and pressure become high enough, usually at depth greater than several kilometers below the surface, the original sedimentary rock is no longer in equilibrium and recrystallizes. The new rock that forms is called a metamorphic rock. If the temperature gets very high, the rock partially melts, producing magma and completing the circle.
Бялхмал, хувирмал, тунамал – чулуулгийн гол гурван бүлгийг харуулжээ.

 Магм бол хайлмаг байдалтай чулуулаг. Магм царцаж хатуурахад бялхмал чулуулаг үүснэ. Хэрэв магм газрын гадаргууд галт уулын дэлбэрэлтийн улмаас гар ирж хатуурвал экструзив бялхмал чулуулаг үүснэ. Магм мөн газрын гүнд маш удаан хугацаанд царцаж хатуурдаг. Үүссэн интрузив бялхмал чулуулаг өргөлт ба хучаас чулуулгийн элэгдлийн үр дүнд  ил гарч ирж болно. Тогтвортой байдлаа алдсан бялхмал чулуулаг өгөршил, элэгдэлд орж үүссэн хэмхдэсүүд нь шилжиж тунадас болж хуримтлагдана (ихэнхдээ далайн ёроолд). Нэгдмэл бус тунадас чулуужиж (бэхжих эсвэл нягтарч чулуулаг бүрдүүлнэ ) тунамал чулуулаг үүсгэнэ. Чулуулаг дээрээсээ тунадас ба тунамал чулуулгийн нэмэлт давхаргуудаар хучигдахад даралт ба температур нэмэгддэг. Тектоникийн хүч мөн даралт ба температурыг өсгөдөг. Температур ба даралт хангалттай өндөр болох газрын гадаргуугаас хэд хэдэн километрийн гүнд анхдагч тунамал чулуулаг тогтвортой байдлаа алдаж дахин кристалжидаг. Шинээр бүрдсэн чулуулгийг хувирмал чулуулаг гэнэ. Хэрэв температур хэт их болбол чулуулаг хэсэгчлэн хайлж магм үүсгэснээр мөчлөгийг бүрдүүлнэ.
 

Figure 1. The rock cycle

Зураг 1. Чулуулгийн эргэлтийн мөчлөг

No comments:

Post a Comment