Excluding soil and water we group geologic resources into three general categories: (1) source of energy, (2) source of metal, and (3) nonmetallic sources of construction material. Energy resources, like petroleum and uranium, provide the power that drives the modern world. Metallic resources, such as iron ore, enable us to create metals, which provide strength to modern construction and help many technologies operate – for example, by conducting electricity or sparking motors.
|
Шимт хөрс болон усыг тооцолгүйгээр геологийн баялгийг гурван ерөнхий бүлэгт хуваадаг: (1) түлш, эрчим хүчний түүхий эд, (2) металлын түүхий эд, (3) барилгын материалын металл бус түүхий эд. Шатахуун ба уран гэх мэт түлш эрчим хүчний баялаг нь өнөөгийн ертөнцийг хөтөлж байдаг эрчим хүчийг хангадаг. Төмрийн хүдэр гэх мэт металлын баялаг нь орчин үеийн байгууламжуудын бэхэлгээнд ашиглагдах ба олон янзын техникийн ажиллагааг хангаж байдгийн жишээнд цахилгаан дамжуулалт, хөдөлгүүрийн ажиллагаа орно.
|
The non metallic resources, including building stones and road gravels, have a longer history in the development of civilization, but nonetheless are vital to the modern world as well.
Some geological resources are renewable, that is, they are replenished by natural processes fast enough that people can use them continuously. Water is the best example. Most geologic resources, however, are nonrenewable. They form very slowly, often over millions of years under unusual conditions in restricted geographic settings. Humans extract nonrenewable resources much faster than nature replaces them. The annual rate of extraction of crude oil, for example, is on the order of a million times faster than natural rates of replenishment.
|
Барилгын чулуу, замын хайрга зэргийг багтаасан металлын бус баялаг нь соёл иргэншлийн хөгжилд илүү урт удаан түүхтэй хэдий ч орчин үеийн ертөнцөд мөн л ялгаагүй амин чухал билээ.
Зарим геологийн баялаг нөхөн сэргээгддэг бөгөөд тэдгээрийг хүмүүс тасралтгүй хэрэглэх боломжтой ба байгалийн үйл явцаар хангалттай хурдтайгаар нөхөгдөж байдаг. Жишээ нь ус. Гэвч ихэнх геологийн нөөц нөхөн сэргээгддэггүй. Тэд маш удаан хугацаанд ихэнхдээ хэдэн сая жилийн туршид онцгой нөхцөл байдалд газар зүйн өвөрмөц орчинд бүрэлдэн бий болно. Хүн төрөлхтөн нөхөн сэргээгдэшгүй баялгийг байгаль түүнийг орлохоос хавьгүй илүү хурдтайгаар олборлодог. Жишээлбэл, түүхий газрын тосны олборлолтын жилийн хэмжээ байгаль түүнийг нөхөн бий болгох хэмжээнээс сая дахин их байна.
|
No comments:
Post a Comment