Friday, February 17, 2012

Mining Methods and Systems/ Олборлох арга ба систем

Ил ба далд уурхайн давуу талуудын талаар өргөн хүрээнд байнга хэлэлцэж ярьдаг. Зарим ордыг бүхэлд нь ил аргаар ашиглаж болдог бол зарим ордыг зөвхөн далд уурхайн аргаар ашиглах боломжтой. Ил олборлолтын хувьд нээлтийн зардал бага, ашиглалт эхлэх хугацаа богино, аваар ослын түвшин бага байдаг тул бусад бүх нөхцөл ижил тохиолдолд олборлолтын ил аргыг илүүд үздэг.
The relative merits of surface and underground mining are widely discussed and frequently debated. Some deposits can be mined entirely with surface methods, while others can only be worked underground. With all other conditions equal, surface mining is normally regarded as preferable, because of lower development costs, quicker start up time, and lower accident rates generally associated with surface mining .


Ил эсвэл далд уурхайн аргын аль нэгийг сонгох үед хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай байдаг. Үүнд:
×           Ордын хэмжээ, хэлбэр, гүн;
×           Геологийн бүтэц ба геомеханикийн нөхцөл;
×           Бүтээл ба машин тоног төхөөрөмжийн хүчин чадал
×           Туршлагатай ажиллагсдын нөөц;
×           Шаардагдах хөрөнгө ба ашиглалтын зардал;
×           Хүдэр гарган авалт ба орлого;
×           Аюулгүй байдал ба аваар осол;
×           Ашиглалтын үеийн болон дараах байгаль орчинд нөлөөлөх байдал;
×           Нөхөн сэргээлт ба сайжруулалтын шаардлага ба зардал
×           Нийгмийн болон соёлын хүлээлт

Зарим ордыг бүхэлд нь ил уурхайн аргаар олборлох үндэслэлтэй. Ийм ордууд нь ерөнхийдөө гадаргууд ойр, харьцангуй нэгэн жигд геологийн бүтэцтэй байна. Үүний адил зарим ордыг зөвхөн далд аргаар эдийн засгийн үр ашигтай ашиглах боломжтой байдаг. Эдгээр орд нь ихэнхдээ гүнд, геологийн болон минералогийн төлөв байдал нь хүдрийг ялган олборлох шаардлага илүү үүсгэсэн байдаг. Гэтэл зарим орд эхэндээ ил аргаар хамгийн сайн ашиглагдаж илүү гүнд байгаа хүдрийн биетийг олборлох үед далд аргад шилжиж олборлолт явагддаг. Боломжтой нөхцөлд том хэмжээний, бага агуулгатай ордыг оршин байгаа орчинд нь уусгах аргаар олборлож болдог. Олборлох металлд тохирсон хүчил эсвэл уусмал ашиглан эрдсийн бодисыг оршин байгаа орчинд нь уусгадаг.
When choosing between surface and underground methods, some of the factors that must be considered include
×          Size, shape, and depth of the deposit;
×          Geological structure and geomechanical conditions;
×          Productivities and machinery capacities;
×          Availability of experienced work force;
×          Capital requirements and operating costs;
×          Ore recoveries and revenues;
×          Safety and injuries;
×          Environmental impacts, during and after mining;
×          Reclamation and restoration requirements and costs; and
×          Societal and cultural expectations.
Some deposit may reasonably mined entirely by surface methods. In general such deposits are close to the surface and have relative uniform geology. Similarly, some deposits can only be mined economically by underground methods. These deposits are usually deeper, with geological and mineralogical characteristics that require more selective ore extraction. Other deposits are best mined initially as open pits, with production shifting to underground method as deeper portions of the ore body are extracted.
Where applicable, large, low-grade deposits may be mined by in-situ methods. The mineralized material is leached in place using acids or solvents chosen according to the metal to be extracted.

2 comments: