Friday, February 17, 2012

Mining Methods and Systems/ Олборлох арга ба систем

Ил ба далд уурхайн давуу талуудын талаар өргөн хүрээнд байнга хэлэлцэж ярьдаг. Зарим ордыг бүхэлд нь ил аргаар ашиглаж болдог бол зарим ордыг зөвхөн далд уурхайн аргаар ашиглах боломжтой. Ил олборлолтын хувьд нээлтийн зардал бага, ашиглалт эхлэх хугацаа богино, аваар ослын түвшин бага байдаг тул бусад бүх нөхцөл ижил тохиолдолд олборлолтын ил аргыг илүүд үздэг.
The relative merits of surface and underground mining are widely discussed and frequently debated. Some deposits can be mined entirely with surface methods, while others can only be worked underground. With all other conditions equal, surface mining is normally regarded as preferable, because of lower development costs, quicker start up time, and lower accident rates generally associated with surface mining .


Thursday, February 16, 2012

Geotechnical Design/ Геотехникийн төсөл


Зураг төсөл бол үр дүнтэй инженерчлэлийн салшгүй хэсэг. Үүнд уул уурхайн геотехникийн инженерчлэл мөн хамаарна.
1960 онд Өмнөд Африкийн Коулбруукд болсон ослоор үлдээцийн дэлхийн хамгийн том нурал болж 437 уурхайчин амиа алдсан нь геотехникийн зураг төслийн алдааны зайлшгүй үр дүнг харуулж байна. 1960 онд уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид хэрэв байсан бол цөөн тооны л нүүрсний үлдээцийн төслийн тооцооны аргатай байсан тул иймэрхүү эмгэнэл давагдашгүй байсан байх.
Design is an intrinsic component of effective engineering, including geotechnical engineering, in mining.
The Coalbrook disaster of 1960 in South Africa, where 437 miners lost their lives in the world’s largest coal pillar collapse, demonstrates inherent consequences of inadequate geo technical design. In 1960, few if any credible coal pillar design methods were available to mine operators, and the occurrence of such a tragedy was probably inevitable.

Wednesday, February 15, 2012

Minerals - Ашигт малтмал - Полезные ископаемые



English
Монгол
Русский
1
Copper
Зэс
Медь
2
Gold
Алт
Золото
3
Zinc
Цайр
Цинк
4
Molybdenum
Молибдени
Молебдени
5
Iron
Төмөр
Железо
6
Tungsten
Гянтболд
вольфрам
7
Fluorite
Хайлуур жонш
Флюорит

Monday, February 13, 2012

Ground mechanics / Газрын хэвлийн механик

Геотехникийн орчны мөн чанар ба экскавацлалтын үед үүдэн гарах геомеханик (ө.х. газрын хэвлийн хариу үзүүлж буй байдал) нь уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг билээ. Жишээ нь, юуны өмнө уурхайг эхлүүлэх эсэх, уурхайлах аргын сонголт, уурхайн орон зайн зураг төсөл, эсвэл уурхайн ашиглалтын үеийн болон дараах газрын хэвлийн хяналтын арга хэмжээний хэрэгцээ.
The nature of the geotechnical environment and the resultant geomechanics (i.e. how the ground responds) during excavation is one of the primary influences on mining – for example, whether to commence mining in the first place, the choice of mining method, the design of mining layout, or the need for ground control measures during and subsequent of mining. 


Themes for Self – study / Бие даан судлах сэдвүүд

Бие даалтын сэдэв

Theme of Self – study
1
Уул уурхайн түүх
History of mining
2
Уул уурхайн боловсрол Монголд болон бусад улс оронд
Mining education in Mongolia and in other countries
3
Чулуулаг түүний төрөл зүйл
The Rock types and cycles
4
Геологийн нөөц түүний  ангилал
Geological resources and its categories
5
Ашигт малтмалын орд чанар, нөөц
Mineral deposit, quality and reserves
6
Ашигт малтмалын эрэл,  хайгуул
Minerals prospecting and exploration
7
Ашигт малтмалын хэрэглээ, эрэлт хэрэгцээ
Minerals use, demand

Friday, February 10, 2012

Geologic structures / Геологийн бүтэц

A geologic map, which uses standardized symbols and patterns to represent rock types and geologic structures, is typically produced from the field map for a given area.
Anyone trained in the use of geologic maps can gain considerable information about local geologic structure because standard symbols and terms are used on the maps and accompanying reports.

Чулуулгийн төрөл, геологийн бүтцийг төлөөлөх зорилготой стандартчилагдсан тэмдэг, тэмдэглэгээ бүхий геологийн зураг нь тухайн талбайн газар дээрх зураглалын ажил дээр суурилан зохиогддог.
Газрын зураг, дагалдах тайлангуудад стандарт тэмдэглэгээ ба нэр томъёо хэрэглэгддэг тул геологийн зургийг ашиглах талаар сургалцсан хэн ч гэсэн тухайн газар нутгийн бүтцийн талаар нилээд мэдээлэл олж авч чадна.

Minerals demand and price / Ашигт малтмалын эрэлт ба үнэ

 Minerals demand

Few mineral products are demanded for their intrinsic worth but instead for their various properties. Most are intermediate goods used as raw materials or processing aids for more finished products. The main exceptions are precious gems and precious metals in some but not all of their uses. Demand for mineral products is always at the mercy of fashion, of technological changes in end – use markets, of governmental regulations, and above all, of relative prices.

 Ашигт малтмалын эрэлт

Цөөн төрлийн ашигт малтмал өөрт нь байгаа үнэ цэнээсээ, харин ихэнх нь олон төрлийн шинж чанараасаа болоод эрэлттэй байдаг. Ихэнх нь эцсийн бүтээгдэхүүний түүхий эд эсвэл боловсруулалтын нэмэгдэлээр ашиглагддаг завсрын бүтээгдхүүн болдог. Үнэт чулуу, үнэт металл зарим тохиолдолд өөр боловч бүх хэрэглээндээ ялгарч чаддаггүй. Ашигт малтмалын эрэлт нь цаг үеийнхээ чиг хандлага, эцсийн хэрэглэгчийн зах зээл дээрх технологийн өөрчлөлт, төрийн зохицуулалт, мөн хамгийн дээд чухал нь харьцангуй үнэ зэргээс байнга хамаарч байдаг.

Minerals Prospecting and Exploration / Ашигт малтмалын эрэл, хайгуул

Minerals prospecting and Exploration cover wide range of earth science disciplines including geology, geochemistry, geophysics, and remote sensing (which incorporates satellite imagery and multispectral data interpretation). New laboratory techniques and computer aids are used for modeling and understanding the genesis of ore deposits. 
Ашигт малтмалын эрэл, хайгуул газрын тухай шинжлэх ухааны олон салбарыг хамардаг. Үүнд геологи, геохими, геофизик, ба сансрын зураглал болон олон спектрт өгөгдлийн боловсруулалт зэрэг багтана. Хүдрийн ордын гарал үүслийг загварчилж ойлгоход лабораторийн шинэ техник, компьютерийн хэрэгслүүд ашиглагдаж байна.

Mineral deposit. Resources and reserves / Ашигт малтмалын орд. Нөөц ба баялаг.

Minerals Law of Mongolia (Article 4.1.9):
"Mineral deposit" means mineral concentration that has been formed on the surface or in the subsoil resulting from geological evolutionary processes, where the quality and proven reserve is economically feasible to mine by production methods.
Open Pit Mine Planning and Design, 2nd Edition, April 3, 2006, Taylor & Francis:
Resources. A concentration of naturally occuring solid, liquid or gaseous material in or on the Earth’s crust in such form and amount that economic extraction of a commodity from the concentration is currently or potentially feasible. 

Ашигт малтмалын тухай хуулиас (4.1.9 дүгээр заалт):
 ”Ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг хэлнэ.
 
William A. Hustrulid, Open Pit Mine Planning and Design, 2nd Edition, April 3, 2006, Taylor & Francis:
Баялаг.  Ашигт агууламжийг хуримтлалаас ялган авахад эдийн засгийн үр ашиг нь өнөө эсвэл хэтдээ боломжтой газрын хэвлийд эсвэл гадаргуу дээр бүрэлдэн тогтсон хатуу, шингэн эсвэл хийн төлөвт буй байгалийн хуримтлал.

Geologic Resources / Геологийн баялаг

Excluding soil and water we group geologic resources into three general categories: (1) source of energy, (2) source of metal, and (3) nonmetallic sources of construction material. Energy resources, like petroleum and uranium, provide the power that drives the modern world. Metallic resources, such as iron ore, enable us to create metals, which provide strength to modern construction and help many technologies operate – for example, by conducting electricity or sparking motors.
Шимт хөрс болон усыг тооцолгүйгээр геологийн баялгийг гурван ерөнхий бүлэгт хуваадаг: (1) түлш, эрчим хүчний түүхий эд, (2) металлын түүхий эд, (3) барилгын материалын металл бус  түүхий эд. Шатахуун ба уран гэх мэт түлш эрчим хүчний баялаг нь өнөөгийн ертөнцийг хөтөлж байдаг эрчим хүчийг хангадаг. Төмрийн хүдэр гэх мэт металлын баялаг нь орчин үеийн байгууламжуудын бэхэлгээнд ашиглагдах ба олон янзын техникийн ажиллагааг хангаж байдгийн жишээнд цахилгаан дамжуулалт, хөдөлгүүрийн ажиллагаа орно.

The Rock Types and Cycles / Чулуулгийн төрөл ба эргэлтийн мөчлөг



The Rock cycles
A rock is naturally formed, consolidated material usually composed of grains of one or more minerals.
Earth changes because of its internal and external heat engines. Earth has a highly varied and ever – changing surface. And minerals and rocks change as well.
A useful aid in visualizing these changing relationships is the rock cycle shown in Figure 1
Чулуулгийн мөчлөг
Чулуулаг нь нэг эсвэл хэд хэдэн эрдсээс бүрдэх байгалийн гаралтай нэгдмэл материал юм. Дэлхий дотоод болон гадаад дулааны хүчний нөлөөгөөр өөрчлөлтөд орж байдаг. Дэлхийн гадаргуу харилцан адилгүй байнга хувиралд орж байдаг гадаргуутай.
 Эрдэс чулуулгууд мөн хувирч өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлтүүдийн харилцан хамаарлыг төсөөлөхөд Зураг 1-т харуулсан чулуулгийн эргэлтийн мөчлөг тусална.